Хөдөө аж ахуйн биржийн арилжаанд анх удаа хоршоо оролцлоо
Өнөөдөр болсон уг туршилтын арилжаанд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “Хотол таван эрдэнэ” хоршоо оролцсон бөгөөд тус хоршоо сумаасаа онлайн арилжаанд оролцсоноор 900 кг үргэлж, цагаан, боловсруулаагүй хонины ноосыг захиалганд оруулсан юм.
Мэдээллийн алба

Хөдөө аж ахуйн биржийн арилжааг анх удаа орон нутгаас амжилттай явууллаа. Өнөөдөр болсон уг туршилтын арилжаанд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “Хотол таван эрдэнэ” хоршоо оролцсон бөгөөд тус хоршоо сумаасаа онлайн арилжаанд оролцсоноор 900 кг үргэлж, цагаан, боловсруулаагүй хонины ноосыг захиалганд оруулсан юм.
“Хотол таван эрдэнэ” хоршоо нь Хөдөө аж ахуйн биржтэй 2015 онд гишүүнчлэлийн гэрээ байгуулсан аж. Хоршоод ийнхүү орон нутгаас арилжаанд оролцох нь хоршооны гишүүн болон малчин, тариаланчдад хэд хэдэн давуу талыг бий болгодог. Тухайлбал, арилжаанд оролцсоноор өөрийн бараа, түүхий эдийг зах зээлийн бодит үнээр орон нутгаасаа худалдах, өөрийн бэлтгэсэн бараа, түүхий эдийг шат дамжлагагүйгээр худалдаалах гэх мэт давуу талуудтай. Харин үйлдвэрлэгчдэд түүхий эдээ анхан шатны нэгжээс нь шууд худалдаж авах боломж нээгдэх юм.





















