Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөдөө аж ахуйн ээлжит тооллого маргааш орон даяар эхэлнэ

Хөдөө аж ахуйн ээлжит тооллого орон даяар эхэлж байна. Тооллого тавдугаар сарын 21-нээс долоодугаар сарын 8-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөдөө аж ахуйн ээлжит тооллого маргааш орон даяар эхэлнэ
Хөдөө аж ахуйн ээлжит тооллого маргааш орон даяар эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Хөдөө аж ахуйн ээлжит тооллого орон даяар эхэлж байна. Тооллого тавдугаар сарын 21-нээс долоодугаар сарын 8-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

- Булган, Орхон аймагт тавдугаар сарын 21-нээс зургаадугаар сарын 3-ны өдрүүдэд,

- Сэлэнгэ, Увс, Дорнод, Хэнтий, Хөвсгөл, Дархан-Уул, Архангай, Сүхбаатар, Говьсүмбэр, Төв аймагт зургаадугаар сарын 6-19-ний өдрүүдэд,

- Өвөрхангай, Завхан, Говь-Алтай, Ховд, Дундговь, Баянхонгор, Баян-Өлгий, Дорноговь, Өмнөговь аймаг болон Улаанбаатар хотод зургаадугаар сарын 24-нөөс долоодугаар сарын 8-ны өдрүүдэд тус тус явагдана.

Тооллогын хугацаанд тусгайлан бэлтгэгдсэн тоологч нар иргэд, ААНБ-уудаас биечлэн очиж батлагдсан маягтын дагуу мэдээлэл авна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Хуваалцах