Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хөдөө аж ахуйн маркетингийн төсөл”-д гарын үсэг зурлаа

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өнөөдөр Дэлхийн банкны Итгэлцлийн сангийн 11 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд хэрэгжүүлэх “Хөдөө, аж ахуй, мал аж ахуйн маркетингийн төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурав.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хөдөө аж ахуйн маркетингийн төсөл”-д гарын үсэг зурлаа
“Хөдөө аж ахуйн маркетингийн төсөл”-д гарын үсэг зурлаа. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өнөөдөр Дэлхийн банкны Итгэлцлийн сангийн 11 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд хэрэгжүүлэх “Хөдөө, аж ахуй, мал аж ахуйн маркетингийн төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурав. Төслийн зорилго нь Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл аймгуудын 15 сумдын мал аж ахуйд суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийх, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, зах зээлд нийлүүлэх чадварыг нэмэгдүүлэх замаар хөдөөгийн хүн амын амьжиргаа, хүнсний аюулгүй байдлыг хангахад оршино. Төсөл нь малчдыг зах зээлтэй холбох, малын ашиг шимийг нэмэгдүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүний чанарыг сайжруулах гэсэн үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах