Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөдөө аж ахуйн салбарт хоршоодын үүргийг нэмэгдүүлнэ

Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Сумъяабазар УИХ-ын гишүүн, ХХАА-н сайд Р.Бурмаатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөдөө аж ахуйн салбарт хоршоодын үүргийг нэмэгдүүлнэ
Хөдөө аж ахуйн салбарт хоршоодын үүргийг нэмэгдүүлнэ. Зураг: МҮОНРТ

Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Сумъяабазар УИХ-ын гишүүн, ХХАА-н сайд Р.Бурмаатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичиг нь хоршооллын хөдөлгөөнийг эрчимжүүлэн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд хоршоодын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлж, малчид, газар тариалангийн салбарын жижиг үйлдвэрлэл эрхлэгчдийг хоршооллын хөдөлгөөнд хамруулан тэдний орлогыг нэмэгдүүлэх, зах зээлд өрсөлдөх чадварыг нь сайжруулж, төрийн үйлчилгээний үр дүнг сайжруулах ёстой юм.

Энэ зорилтын хүрээнд ч хоёр байгууллага УИХ-ын 2009 оны 64 тоот тогтоолын дагуу төрийн зарим чиг үүргийг ТББ-аар гүйцэтгүүлэх, “Монгол мал” хөтөлбөр, төрөөс малчдын талаар баримтлах бодлогыг хамтран хэрэгжүүлэх, ХАА-н хоршоодод хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэх, биржийн арилжаанд хоршоодын оролцоог нэмэгдүүлэх, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, төр засгийн бодлогыг сурталчлах, хоршоодод зориулж сургалт зохион байгуулах, тэдний үйл ажиллагаанд үнэлгээ хийж зөвлөмж өгөх, малчдын бүтээгдэхүүний борлуулалтын сүлжээг сайжруулах зэрэг ажлыг хамтарч гүйцэтгэх юм. Энэ үеэр ХХАА-н сайд Р.Бурмааг Үндэсний холбооны дээд шагнал “Хоршооллын одон”-гоор шагналаа.

Хуваалцах