Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхийн тулд тал бүрээр хамтарч ажиллана

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Бүгд Найрамдах Франц Улсад ажлын айлчлал хийж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхийн тулд тал бүрээр хамтарч ажиллана
Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхийн тулд тал бүрээр хамтарч ажиллана. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Бүгд Найрамдах Франц Улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын 86 дугаар чуулга уулзалтад оролцохоос гадна Бүгд Найрамдах Франц Улсын Хөдөө аж ахуй, хүнсний сайдын танхимын орлогч дарга, сайдын гадаад харилцааны зөвлөх ноён Бруно Феррейратай хоёр талын уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Монгол Улсын Засгийн газраас хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн салбарт баримталж буй бодлого, салбар яамны авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч мэдээлэл өгч, сүүлийн жилүүдэд хоёр орны хоорондын хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаа харилцан ашигтай хэлбэрт шилжиж эрчимтэй хөгжиж байгааг онцлон тэмдэглэсэн.

Талууд Монгол Улсын онцлог бүтээгдэхүүн болох Увсын чацаргана, Булганы айраг, Завханы улаан хальс сармис, Халх голын зөгийн бал зэрэг бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах боломжийг бүрдүүлэх, малыг хөлөөр нь гаргах, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах тал дээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

Хуваалцах