Хөдөө аж ахуйн салбарын бараа бүтээгдэхүүнийг экспортлох галт тэрэгтэй боллоо
Энэ жил Улаанбаатар төмөр замын Тээвэр зохион байгуулалтын алба байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байна.
Мэдээллийн алба

Хөдөө аж ахуйн салбарын бараа бүтээгдэхүүнийг экспортлох галт тэрэгтэй боллоо. Энэ жил Улаанбаатар төмөр замын Тээвэр зохион байгуулалтын алба байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байна.
Энэ хүрээнд экспортын тээврийн анхны галт тэргийг үдэн гаргах ёслол өнөөдөр боллоо. Тодруулбал, БНХАУ-аас орж ирсэн импортын ачаанаас суларсан хоосон чингэлгүүдэд жижиг, дунд бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг ачиж экспортод гаргаж байна гэж Тээвэр зохицуулалтын албаны дарга н.Цогт ярилаа.
Mongolian National Radio · Хөдөө аж ахуйн салбарын бараа бүтээгдэхүүнийг экспортлох галт тэрэгтэй боллоо
Тус галт тэрэг нь хурдан галт тэрэг гэдгээрээ онцлог. Өмнө нь ачаа барааг Эрээн өртөөнд очсоны дараагаар Хятадын вагонд шилжүүлэн ачдаг байсан бол одоо шууд хүлээлгэн өгөх боломжтой гэсэн юм.


















