Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөдөө аж ахуйн салбарын цахим шилжилтийг хийхэд Ирланд улстай хамтарна

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ Ирланд Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Анн Дервин, нэгдүгээр нарийн бичгийн дарга Жозеф Китинг нарыг хүлээн авч уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөдөө аж ахуйн салбарын цахим шилжилтийг хийхэд Ирланд улстай хамтарна
Хөдөө аж ахуйн салбарын цахим шилжилтийг хийхэд Ирланд улстай хамтарна. Зураг: МҮОНРТ

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ Ирланд Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Анн Дервин, нэгдүгээр нарийн бичгийн дарга Жозеф Китинг нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ Монгол Улс дахь цахим шилжилтийн үйл явц, туршлагын талаарх мэдээллийг Ирланд улсын Элчин сайдад танилцуулсан бөгөөд талууд Монгол Улсад хөдөө аж ахуйн салбарын цахим шилжилтэд хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Ирланд улс Европтоо цахим засаглалаараа эхний тавт эрэмбэлэгддэг бөгөөд хөдөө аж ахуйн салбараа нэн тэргүүнд цахимжуулсан гэдгээрээ дэлхийн олон улсад жишиг орон болдог гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.

Хуваалцах