“Хөдөө аж ахуйн техникийн лизинг” төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна
Тариалалтад зүтгэх хүчний трактор 3230, үр тарианы үрлүүр 2254, хөрс боловсруулах техник 5424, төмс, хүнсний ногооны үрлүүр 498 ажиллаж, энэ жилийн тариалалтын ажлыг 14-21 хоногт багтаан гүйцэтгэсэн байна.
Мэдээллийн алба

Тариалалтад зүтгэх хүчний трактор 3230, үр тарианы үрлүүр 2254, хөрс боловсруулах техник 5424, төмс, хүнсний ногооны үрлүүр 498 ажиллаж, энэ жилийн тариалалтын ажлыг 14-21 хоногт багтаан гүйцэтгэсэн байна.
БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн 24.5 сая ам.долларын хөрөнгөөр хөдөө аж ахуйн техник, усалгааны тоног төхөөрөмж худалдан авах ажлыг зохион байгуулжээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монгол Улсын Хөгжлийн банктай хамтарч “Хөдөө аж ахуйн техникийн лизинг” төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд ОХУ, ХБНГУ, Беларусь Улсад үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн зориулалттай техникийг худалдан авахад зориулж, тухайн улсуудын холбогдох банкнаас хөнгөлөлттэй зээл авахаар хэлэлцээр хийж байна.
БНПУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх Хүнсний ногооны үйлдвэрлэл, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх төслийн 3.2 сая еврогийн хөрөнгөөр төмс, хүнсний ногоо үйлдвэрлэлийн зориулалттай 11 нэр төрлийн 544 ширхэг техникийг нийлүүлэх ажлыг зохион байгуулж байна. Улсын төсвийн 334 сая төгрөгийн хөрөнгөөр төмс үйлдвэрлэлийн зориулалттай 15 иж бүрдэл техник нийлүүлж, ногоочдод 20 хувийн урьдчилгаа төлбөртэй, 5 жилийн хугацаатай зээлээр олгож байна.
Дашрамд өгүүлэхэд, “Орос-Монголын санаачилга” цуврал арга хэмжээний хүрээнд ХАА-н үйлдвэрлэлд шинээр нэвтэрч буй дэвшилтэт техникийн үзэсгэлэнг зохион байгуулжээ. Үзэсгэлэнд 15 ААН оролцож, хөдөө аж ахуйн зориулалттай 41 нэр төрлийн техник, тоног төхөөрөмж танилцуулсан байна.


















