Хөдөө орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх ёстой гэв
Орон нутагт ажлын байр бага байгаагаас иргэд хот, суурин газар руу шилжих нь дахиад л эрчимжих болжээ.
Мэдээллийн алба

Орон нутагт ажлын байр бага байгаагаас иргэд хот, суурин газар руу шилжих нь дахиад л эрчимжих болжээ. 21 аймгаар авч үзвэл, ердөө дөрвөн аймаг руу л иргэд шилжин очиж байна. Харин бусад аймгаас иргэд гол төлөв нийслэл хот руу шилжих нь их байгаа юм. Шилжин суурьшигчид гол төлөв хөдөлмөр эрхлэх зорилгоор ажлын байр хайж, Улаанбаатарт ирж байгааг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Залуучуудын хэлтсийн дарга Г.Мөнхтүвшин хэллээ.
Ийм шилжилт хөдөлгөөний улмаас Улаанбаатар хотод нийтийн тээвэр, автозам хөгжөөгүй, цахилгаан хүрээгүй хорооллууд хүрээгээ тэлэхэд хүрч байна. Тиймээс төрийн бодлого шилжилт хөдөлгөөнийг сааруулахад хөдөө орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэх ёстойг тэрбээр мөн хэлсэн юм.


















