Хугацаа дууссан хүнсний түүхий эд хадгалсан зөрчил илэрлээ
МХЕГ-ын даргын баталсан 01/12 тоот “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу ХУД-ийн 4-р хороо, Хүннү Молл төвд байрлах “Абсолют кэш энд керри” ХХК-ийн талх нарийн боовны цехийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.
Мэдээллийн алба






МХЕГ-ын даргын баталсан 01/12 тоот “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу ХУД-ийн 4-р хороо, Хүннү Молл төвд байрлах “Абсолют кэш энд керри” ХХК-ийн талх нарийн боовны цехийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.Шалгалтаар тус цехийн агуулахад 10 нэр төрлийн /Торт чимэглэгч, өтгөрүүлсэн сүү, бор цагаан шоколад, хуурай өндөгний цагаан гэх зэрэг/ 103.3 кг, 75л, 3125025 төгрөгийн үнэ бүхий хэрэглэх хугацаа дууссан хүнсний түүхий эд хадгалсан зөрчил илэрлээ. Шалгалт үргэлжилж байна.


















