Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 79.4 тэрбум төгрөгөөр өслөө

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2018 оны 8 дугаар сарын эцэст 17.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 229.1 (1.3 хувь) тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 2.9 (20.1 хувь) их наяд төгрөгөөр өссөн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 79.4 тэрбум төгрөгөөр өслөө
Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 79.4 тэрбум төгрөгөөр өслөө. Зураг: МҮОНРТ

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2018 оны 8 дугаар сарын эцэст 17.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 229.1 (1.3 хувь) тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 2.9 (20.1 хувь) их наяд төгрөгөөр өссөн байна.

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2018 оны 8 дугаар сарын эцэст 927.5 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 10.4 (1.1 хувь) тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 27.9 (3.1 хувь) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2018 оны 8 дугаар сарын эцэст 15.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 337.6 (2.2 хувь) тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 2.7 (20.2 хувь) их наяд төгрөгөөр өсөв.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2018 оны 8 дугаар сарын эцэст 1018.5 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 17.2 (1.7 хувь) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 79.4 (8.5 хувь) тэрбум төгрөгөөр өсжээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.4 хувийг эзэлж, өмнөх сараас 0.2 пунктээр, өмнөх оны мөн үеэс 0.7 пунктээр буурчээ.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2018 оны 8 дугаар сарын эцэст 1.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 35.8 (2.7 хувь) тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 196.4 (16.8 хувь) тэрбум төгрөгөөр өсжээ. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.6 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 0.3 пунктээр буурсан байна.

Үнэт цаасны арилжаагаар 2018 оны эхний 8 сард 200.6 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, 413.3 сая ширхэг үнэт цаас арилжсан нь өмнөх оны мөн үеэс гүйлгээ 840.4 (80.7 хувь) тэрбум төгрөгөөр буурч, арилжсан үнэт цаас 355.0 (7.1 дахин) сая ширхэгээр өссөн байна.

Харин 2018 оны 8 дугаар сард 3.3 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, 10.2 сая ширхэг үнэт цаас арилжсан нь өмнөх сараас гүйлгээ 115.3 (97.2 хувь) тэрбум төгрөгөөр, арилжсан үнэт цаас 8.1 (44.4 хувь) сая ширхгээр буурсан байна.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2018 оны эхний 8 сард 145.6 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн нь өмнөх оны мөн үеэс 342.5 (70.2 хувь) тэрбум төгрөгөөр буурчээ.
Харин 2018 оны 7-р сард 115.4 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн бол 2018 оны 8-р сард 1.2 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна.

Хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг илэрхийлэх ТОП-20 дундаж индекс 2018 оны 8 дугаар сард 19365.0 нэгж болж, өмнөх сараас 172.0 нэгжээр буурч, өмнөх оны мөн үеэс 4574.2 нэгжээр өсөв.

Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ 2018 оны 8 дугаар сард 2.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 496.4 (27.5 хувь) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Төгрөгийн америк доллартай харьцах Монголбанкны нэрлэсэн дундаж ханш 2018 оны 8 дугаар сард 2464.12 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 0.8 хувиар, өмнөх сараас 0.1 хувиар суларсан байна.

Төгрөгийн юаньтай харьцах Монголбанкны нэрлэсэн дундаж ханш 2018 оны 8 дугаар сард 359.65 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.8 хувиар, өмнөх сараас 1.9 хувиар чангарчээ.

Төгрөгийн рубльтэй харьцах Монголбанкны нэрлэсэн дундаж ханш 2018 оны 8 дугаар сард 37.18 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 9.4 хувиар, өмнөх сараас 5.0 хувиар чангарсан байна.

No automatic alt text available.
Хуваалцах