Хугацаа нь дууссан хүнсний бараа борлуулж байсан “Ханару маркет” дэлгүүрийг битүүмжилжээ
Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт байрлалтай Өмнөд Солонгосын хүнс барааны "Ханару" дэлгүүр нь далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүний дууссан хугацааг сольж зарж байсан нь илэрсэн байна.
Мэдээллийн алба

Хугацаа нь дууссан хүнсний бараа борлуулж байсан “Ханару маркет” дэлгүүрийг битүүмжилжээ. Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт байрлалтай Өмнөд Солонгосын хүнс барааны "Ханару" дэлгүүр нь далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүний дууссан хугацааг сольж зарж байсан нь илэрсэн байна.
Илэрсэн зөрчлийн дагуу Мэргэжлийн хяналтын байгууллагаас хугацаа дууссан 45 нэр төрлийн 22 сая төгрөгийн бараа, хаяг шошгын зөрчилтэй 40 нэрийн 11 сая төгрөгийн барааг битүүмжлээд байна гэж мэдээллээ. Тус дэлгүүр нь Солонгос хоолны 14 газарт мөн энэхүү бараа бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Иймд татан авалт хийхийг мэдэгдсэн байна.
НМХГ-ын Улсын ахлах байцаагч н.Нямдаваагийн ярианд анхаарлаа хандуулъя.


















