Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хугацаа нь дууссан Ricco нэрийн майонез худалдаалж байсныг илрүүлжээ

Барс-1 худалдааны төвд 2019 оны 01-р сарын 22-ны өдөр хүнсний худалдаа эрхлэгчдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийв. Шалгалтын явцад “Барс-1” худалдааны төвийн лангуу түрээслэгч иргэний П-1

МХ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хугацаа нь дууссан Ricco нэрийн майонез худалдаалж байсныг илрүүлжээ
Хугацаа нь дууссан Ricco нэрийн майонез худалдаалж байсныг илрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Барс-1 худалдааны төвд 2019 оны 01-р сарын 22-ны өдөр хүнсний худалдаа эрхлэгчдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийв. Шалгалтын явцад “Барс-1” худалдааны төвийн лангуу түрээслэгч иргэний П-1 лангуунаас хүнсэнд хэрэглэх хугацаа нь дууссан Ricco нэрийн ОХУ-д үйлдвэрлэгдсэн майонез худалдаалж байсныг илрүүлж, хураан авч мэдэгдэл хүргүүлэн ажиллалаа.

Иргэдэд худалдан авч буй хүнсний бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэсэн он, сар, өдөр, үйлдвэрийн хаяг, хадгалах нөхцөл зэрэг шошгын мэдээлэлтэй сайн танилцаж худалдан авалт хийхийг зөвлөж байна.

Хуваалцах