Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хугацааны дунд үе болон сүүлчээр бороо, нойтон цас орж хүйтэн байна

Есдүгээр сарын 20, 24-нд зарим газраар, 23-нд нутгийн хойд хэсгээр бороо хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. 19-20, 22-24-нд салхи зарим газраар 14-16м/с, 20, 24-нд нутгийн өмнөд хэсгээр зарим үед

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Хугацааны дунд үе болон сүүлчээр бороо, нойтон цас орж хүйтэн байна
Хугацааны дунд үе болон сүүлчээр бороо, нойтон цас орж хүйтэн байна. Зураг: МҮОНРТ

- Хугацааны дунд үе болон сүүлчээр бороо нойтон цас орж хүйтэн байна -

Баруун аймгуудын нутгаар: Есдүгээр сарын 20, 24-нд зарим газраар, 23-нд нутгийн хойд хэсгээр бороо хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. 19-20, 22-24-нд салхи зарим газраар 14-16м/с, 20,24-нд нутгийн өмнөд хэсгээр зарим үед 18-20м/с хүрч ширүүсч шуурна. 19-20, 22-23-нд ихэнх нутгаар дулаан байх ч 21, 24-25-нд сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 хэм өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн өдөртөө 4-9 хэм дулаан байна.



Төвийн аймгуудын нутгаар: Есдүгээр сарын 20-нд нутгийн баруун хэсгээр, 21, 25-нд ихэнх нутгаар бороо хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. 20-21,24-25-нд салхи баруун хойноос 12-14м/с, 21, 25-нд зарим газраар 18-20м/с хүртэл ширүүсч шуурна. 18-20, 23-24-нд уулархаг нутгаар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм өдөртөө 17-22 хэм дулаан байна. 21, 25-нд сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн цочир хүйтэрч өдөртөө 4-9 хэм дулаан байх төлөвтэй.


Зүүн аймгуудын нутгаар: Есдүгээр сарын 21-нд ихэнх нутгаар, 18,22-нд нутгийн зүүн хэсгээр, 23-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд нутгийн баруун хэсгээр бороо, Хэнтэйн уулсаар нойтон цас орно. 21-22, 25-нд салхи баруун хойноос зарим газраар 14-16м/с хүрч ширүүснэ. 19-20, 24-25-нд ихэнх нутгаар шөнөдөө 5-10 хэм өдөртөө 18-23 хэм дулаан байна. 21, 25-нд нутгийн баруун хэсгээр, 22, 26-нд бүх нутгаар сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм өдөртөө 11-16 хэм дулаан байна.


Говийн аймгуудын нутгаар: Есдүгээр сарын 21-нд зарим газраар бороо орно. 21, 25-нд салхи зарим газраар 18-20м/с хүртэл ширүүсч шороогоор шуурна. 18-20, 23-24нд ихэнх нутгаар шөнөдөө 8-13 хэм өдөртөө 22-27 хэм дулаан байна. 21-22-нд сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 хэм өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм өдөртөө 13-18 хэм дулаан байна. 26-наас сэрүүснэ.

Хуваалцах