Хугацаат албаны дайчид бяцхан багачуудыг үлгэрийн баатарт хувиргав
“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн удирдлага болон эмэгтэйчүүдийн зөвлөл хамтран 05 дугаар сарын 31-ний өдөр бие бүрэлдэхүүнийхээ гэр бүлийнхнийг хүлээн авч,
Мэдээллийн алба

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн удирдлага болон эмэгтэйчүүдийн зөвлөл хамтран 05 дугаар сарын 31-ний өдөр бие бүрэлдэхүүнийхээ гэр бүлийнхнийг хүлээн авч, ажил мэргэжлийн онцлог, ангийн үйл ажиллагаагаа сурталчлан, Монгол Улсын ирээдүй болсон бяцхан үрсээ баярлууллаа.
Арга хэмжээний хүрээнд насны ангиллаар нь “Миний хайртай гэр бүл” гар зургийн уралдаан, “Уран жиргээ” шүлгийн тэмцээн, “Жаргалтай хүүхэд нас” дууны тэмцээнүүдийг зохион байгуулж, оюун ухаан, авьяас чадвараараа манлайлсан хүүхдүүддээ баяр хүргэж, өргөмжлөл, бэлэг гардууллаа. Ангийн захирагч, хурандаа Л.Дагвасүрэн алба хаагчдынхаа гэр бүлийнхэнд албаны онцлогийг танилцуулж, үйл ажиллагаа амжилттай байгаагийн ард та бүхний бодит дэмжлэг байдаг хэмээн онцолсон юм.
Мөн зэвсэглэл, техникийн үзэсгэлэнг дэлгэж, бяцхан хүүхдүүдийг дуртай үлгэрийн баатраар нь авьяаслаг хугацаат албаны дайчид будаж хувирган, нэгэн өдрийг багачуудын цангинасан инээд хөөр, дуу хууртай өнгөрөөлөө гэж ЗХЖШ-аас мэдээллээ.


















