Хугацаат цэргийн алба хаагч Ц.Билэгжаргал ЭЕШ өгч Дотоод хэргийн их сургуульд тэнцжээ
тэрбээр элсэлтийн ерөнхий шалгалт болон эрүүл мэндийн үзлэг, ур чадвараараа Дотоод хэргийн их сургуульд тэнцэж, “Тусгай бэлтгэл” хэмээх хүссэн мэргэжлээрээ суралцах боломжтой болжээ.
Мэдээллийн алба

Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын хугацаат цэргийн алба хаагчид цэргийн алба хаах хугацаандаа элсэлтийн ерөнхий шалгалтад өөрийгөө бэлтгэж, хүссэн их, дээд сургуульдаа элсэх, их, дээд сургуульд цахимаар суралцах боломж байдгийг цөөнгүй түрүүч, байлдагч нар үлгэрлэн харуулсаар байна. Үүний нэг нь Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн мотобуудлагын ротын тасгийн захирагч, түрүүч Ц.Билэгжаргал бөгөөд тэрбээр элсэлтийн ерөнхий шалгалт болон эрүүл мэндийн үзлэг, ур чадвараараа Дотоод хэргийн их сургуульд тэнцэж, “Тусгай бэлтгэл” хэмээх хүссэн мэргэжлээрээ суралцах боломжтой болжээ.
Түрүүч Ц.Билэгжаргал Говь-Алтай аймгийн Төгрөг сумаас хугацаат цэргийн албанд татагдсан бөгөөд албаа нэр төртэй хааж дуусгаад, Дотоод хэргийн их сургуульд суралцах юм байна.


















