Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хугацаат цэргийн алба хаагчид хилийн зөрчил илрүүлжээ

Хилийн 0277 дугаар ангид цэргийн алба хааж байгаа Увс аймгийн Наранбулаг сумын харьяат түрүүч А.Учрал, Өндөрхангай сумын байлдагч Б.Гантогтох нар цэргийн үүргээ нэр төртэй биелүүлж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хугацаат цэргийн алба хаагчид хилийн зөрчил илрүүлжээ
Хугацаат цэргийн алба хаагчид хилийн зөрчил илрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Хилийн 0277 дугаар ангид цэргийн алба хааж байгаа Увс аймгийн Наранбулаг сумын харьяат түрүүч А.Учрал, Өндөрхангай сумын байлдагч Б.Гантогтох нар цэргийн үүргээ нэр төртэй биелүүлж, 2019 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр хилийн дугаар тэмдгийн чиглэлд гарсан хилийн зөрчлийг илрүүлж онцгой гавьяа байгуулжээ.

Хилчин хүний ур чадвар, эр зориг, авхаалж самбаа гарган хилийн дэглэмийн зөрчил илрүүлсэн дээрх албан хаагчдад Хилийн 0277 дугаар ангийн захирагчийн 2019 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 26 дугаар тушаалаар түрүүч А.Учралд ахлах түрүүч, байлдагч Б.Гантогтоход дэд түрүүч цол олгосон байна.

Хуваалцах