Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөгжимчин болох сонирхолтой 9 байлдагчийг элсүүллээ

Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн үлээвэр найрал хөгжмийг бэхжүүлэх, алба хаагчдын эгнээг өргөтгөх зорилгоор хөгжимчин болох сонирхолтой хугацаат цэргийн алба хаагчдын дунд сонгон шалгаруулалт явуулж 9 байлдагчийг шинээр элсүүллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөгжимчин болох сонирхолтой 9 байлдагчийг элсүүллээ
Хөгжимчин болох сонирхолтой 9 байлдагчийг элсүүллээ. Зураг: МҮОНРТ

Зэвсэгт хүчний Жанжин штабын Цэргийн хөгжмийн албаны 2023 оны төлөвлөгөөний дагуу Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн үлээвэр найрал хөгжмийг бэхжүүлэх, алба хаагчдын эгнээг өргөтгөх зорилгоор хөгжимчин болох сонирхолтой хугацаат цэргийн алба хаагчдын дунд сонгон шалгаруулалт явуулж 9 байлдагчийг шинээр элсүүллээ.

Энэ сонгон шалгаруулалтад тэнцсэн алба хаагчдад үлээвэр найрал хөгжмийн анхан шатны сургалтыг өнгөрсөн сарын 20-ны өдрөөс энэ сарын эхний өдрүүдэд хөгжмийн онол, Монголын хөгжмийн түүх, цэргийн хөгжмийн түүх зэрэг хичээлээр онол, дадлага хосолсон хэлбэрээр тус ангийн материаллаг баазыг түшиглэн зохион байгуулав.

Уг сургалтын явцад анхлан суралцагчид нь “Монгол Улсын Төрийн дуулал”-ыг амжилттай эгшиглүүлсэн бөгөөд ингэснээр аливаа цэргийн ёслолд оролцох эх тавигдсан хэмээн Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

Хуваалцах