Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөгжингүй орнуудад хэл яриагаар төхөөрөмжүүдийг удирдаж ажлаа амжуулдаг

Монгол хэлээр машинтай харилцах шаардлага зайлшгүй тулгарна. Энэ хэрэгцээг бид ямар үед хангах вэ...

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөгжингүй орнуудад хэл яриагаар төхөөрөмжүүдийг удирдаж ажлаа амжуулдаг
Хөгжингүй орнуудад хэл яриагаар төхөөрөмжүүдийг удирдаж ажлаа амжуулдаг. Зураг: МҮОНРТ

Монгол хэлээр машинтай харилцах шаардлага зайлшгүй тулгарна. Энэ хэрэгцээг бид ямар үед хангах вэ... Өнөөдөр хөгжингүй орнуудад хэл яриагаар төхөөрөмжүүдийг удирдаж ажлаа амжуулдаг болсныг бид гар утас, машинаа үг яриагаар яаж удирдаж байгаагаар мэднэ. Тухайлбал, Хятадад телевизийн хөтлөгч зөвхөн амаа хөдөлгөнө. Текстийг нь машин уншдаг технологи ч нэвтэрчээ.

Сэтгүүлчид ярилцлагаа буулгах гэж цаг үрэхээ байсан. Программд оруулсан үг яриаг автоматаар буулгана. Буулгасан текстийг мөн л машин уншина. Япон улс олимпийг үзэх иргэддээ зориулж орчуулгын хэл ярианы программ боловсруулж, үүний ачаар иргэд нь орчуулагчаас хараат бус байсан тухай мэдээ ч бий. Харин манайд төхөөрөмжүүдтэй монгол хэл яриагаар харилцах хэрэгсэл хараахан нэвтрээгүй байна.

Хэрэв төр нь бодлогоор дэмжиж, бизнес эрхлэгч, эрдэмтэн судлаачид багаараа ажиллахгүй бол гүйцэж чадахааргүй хоцорч мэднэ гэж судлаачид болгоомжилж байна. ШУТИС-ийн Мэдээлэл технологийн сургууль ийм программыг туршиж эхэлсэн байна. Монгол үг ярианы сан байхгүй учраас интернэт дэх Библийн тухай яриаг ашигласан гэж тус сургуулийн Хиймэл оюун ухааны лабораторийн багш, профессор н.Амарсанаа ярилаа.

Хуваалцах