Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөгжлийн банк нэг их наяд 91 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа

Хөгжлийн банк 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 1,091.0 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа. Үүнээс 736.4 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөгжлийн банк нэг их наяд 91 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа
Хөгжлийн банк нэг их наяд 91 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа. Зураг: МҮОНРТ

Хөгжлийн банк 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 1,091.0 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа. Үүнээс 736.4 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр, 174.0 тэрбум төгрөгийг нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, 180.6 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүлээд байна.Нийт 16 төсөлд олгосон зээл хаагдсанаас 12 зээл нь бэлэн мөнгөөр, 3 зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, нэг зээл нь үнэт цаасаар хаагдаад байна.Хөгжлийн банк нь 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 52 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна. Үүнээс 29.3% нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 801.3 тэрбум төгрөгийн, 70.7% нь хувийн хэвшлийн 44 зээлдэгчийн 1.9 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл байна гэж Монгол Улсын Хөгжлийн банкнаас мэдээллээ.

Хуваалцах