Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөгжлийн банк: Төрийн өмчит компаниудын 909.7 тэрбум төгрөгийн зээл төлөгдөөгүй байна

Хөгжлийн банканд 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 795.4 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хийсэн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөгжлийн банк: Төрийн өмчит компаниудын 909.7 тэрбум төгрөгийн зээл төлөгдөөгүй байна
Хөгжлийн банк: Төрийн өмчит компаниудын 909.7 тэрбум төгрөгийн зээл төлөгдөөгүй байна. Зураг: МҮОНРТ

Монгол улсын Хөгжлийн Банкны зээлийн эргэн төлөлтийн мэдээлэл

Хөгжлийн банканд 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 795.4 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хийсэн. Үүнээс 707.5 тэрбум төгрөг бэлэн мөнгөөр, 87.9 тэрбум төгрөг нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр эргэн төлөгджээ.

Нийт 14 зээлдэгчийн зээл хаагдсанаас 12 зээл нь бэлнээр буюу 278.3 тэрбум төгрөгөөр, 2 зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр хаагдаад байна.

Хөгжлийн банк нь 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар 53 зээлдэгчийн 2.8 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна. Үүнээс 31.7 хувь нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 909.7 тэрбум төгрөгийн, 68.3 хувь нь хувийн хэвшлийн 45 зээлдэгчийн 1.9 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл байна гэж Монгол Улсын Хөгжлийн банкнаас мэдээллээ.



Хуваалцах