Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөгжлийн банкны асуудлыг хянан шалгах түр хороо байгуулахаар УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нарын 20 гишүүн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Хөгжлийн банкны асуудлыг хянан шалгах түр хороо байгуулахаар УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв
Хөгжлийн банкны асуудлыг хянан шалгах түр хороо байгуулахаар УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нарын 20 гишүүн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Төсөл санаачлагчийн илтгэлийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав.

Танилцуулгадаа, Монгол УИХ-ын даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 20 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах явцад тус банкны үйл ажиллагаанд хууль зөрчигдсөн, санхүүгийн чадавх доройтсон ноцтой нөхцөл байдлууд нь Монгол Улсын гадаад өрийн асуудлыг хүндрүүлэх, Монгол Улсын зээлжих зэрэглэл, олон улс дахь нэр хүнд зэрэгт муугаар нөлөөлж болзошгүй асуудлууд үүсэх магадлалтай гэж үзэн Монгол УИХ-ын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, Монгол УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т заасны дагуу Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц байдлыг шалгах Хянан шалгах түр хороог байгуулах зорилгоор тогтоолын төслийг боловсруулсныг танилцуулав.

Танилцуулгатай холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Т.Доржханд нар Хяналт шалгалтын түр хороо ажлаа явуулах хүрээ хязгаарын талаар тодруулж, хуралдаан даргалагчийн зүгээс хариулт, тайлбарыг өглөө. Ингээд Монгол УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэг, Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасныг үндэслэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлуулахыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, төсөл санаачлагч Б.Баттөмөр танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах