“Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын тухай сургалт” /det/-д БОАЖЯ-ны албан хаагчид хамрагдлаа
Нийгмийн харилцаанд хүн бүрийг тэгш оролцуулахад төрийн байгууллагууд илүү анхаарч хүний эрхийг дээдлэн ажиллах шаардлагатай. Үндсэн хууль, хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжуудыг БОАЖЯ өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна.
Мэдээллийн алба

Энэ удаад Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэхэд анхаарч “Тэгш байдал ба чадамж” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Батчимэгийг урьж “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын тухай сургалт”-ыг зохион байгууллаа.
Тус сургалт нь Олон улсын сургалтын хөтөлбөрт орсон байдаг бөгөөд “Нийгмээ өөрчлөх, хэрэглэгчээ сонсох” гэсэн үндсэн ойлголтын хүрээнд явагдлаа.
Цаашид салбарын хууль тогтоомж, бодлого хөтөлбөр боловсруулахдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний эрх ашгийг хамгаалах, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэшсэн ТББ болон төлөөллийг оролцуулан санлыг тусгах, хэрэгжилтэд анхаарал хандуулан ажиллахаар төлөвлөж байна.Эх сурвалж: БОАЖЯ