Хөгжлийн бэрхшээлтэй иргэд талархлын жагсаал зохион байгуулжээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийг нь дэмждэг, хамтарч ажилладаг аж ахуйн нэгжүүдэд хандаж талархлын жагсаал зохион байгууллаа.
Мэдээллийн алба

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийг нь дэмждэг, хамтарч ажилладаг аж ахуйн нэгжүүдэд хандаж талархлын жагсаал зохион байгууллаа. Энэ жагсаалд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Сэргээн засалт үндэсний төвийнхөн мөн оролцсон юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд аж ахуйн нэгжийн үүдээр орохоос эхлээд асуудалтай тулгардаг. Тиймээс "Бүх нийтийн хүртээмжийг хангаж, чадавхийг дээшлүүлэх” сарын аяныг өрнүүлэхээр болжээ. Тэд энэ аянаа талархлын жагсаалаар эхлүүлж байгаа юм.
Манай улсын хэмжээнд 40 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Үүний 10 гаруй мянга нь хүүхдүүд байгааг тэд хэлж байна. Эдгээр хүүхдүүдийг эрт үед оношилж эмчилгээнд хамруулсан бол 60 орчим хувь нь эмчлэгдэх боломжтой байсан нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар тогтоогджээ.


















