Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хувийн туслах үйлчилгээг үзүүлж хэвшжээ

Өмнөговь аймаг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хувийн туслах үйлчилгээг нэвтрүүлсэн анхдагч боллоо. 2017 оны 8 дугаар сараас өнөөдрийг хүртэл жил гаруйн хугацаанд 10 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн хувийн туслах үйлчилгээг тогтмол авч байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хувийн туслах үйлчилгээг үзүүлж хэвшжээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хувийн туслах үйлчилгээг үзүүлж хэвшжээ. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймаг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хувийн туслах үйлчилгээг нэвтрүүлсэн анхдагч боллоо. 2017 оны 8 дугаар сараас өнөөдрийг хүртэл жил гаруйн хугацаанд 10 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн хувийн туслах үйлчилгээг тогтмол авч байна.

Нийгмийн харилцаанд чөлөөтэй оролцож, гэр бүлийнхнээс хараат бус байдлаар аливаа ажил арга хэмжээг зохион байгуулах, саадгүй зорчих, бусдын адил нийгмийн харилцаанд тэгш оролцох эрхээ эдлэх боломжтой болсон аж. Одоогийн байдлаар тус аймгийн хэмжээнд 3 хүнийг хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувийн туслахаар сургалтад бэлтгэж, мэргэжлийн түвшинд хувийн туслах үйлчилгээг бий болгожээ. Хувийн туслахуудын ажилласан цаг тутмын цалинг 3000 төгрөг үнэлдэг бөгөөд санхүүжилтийг Өмнөговь аймгийн ЗДТГ-аас шийдэж өгдөг байна.

Хуваалцах