Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хуулийн гарын авлагыг хэвлэжээ

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хуулийн гарын авлагыг хэвлэн гаргасан байна. Ингэхдээ өргөн хэрэглэгддэг 20 гаруй хууль тогтоомжийг эмхтгэжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хуулийн гарын авлагыг хэвлэжээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хуулийн гарын авлагыг хэвлэжээ. Зураг: МҮОНРТ

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хуулийн гарын авлагыг хэвлэн гаргасан байна. Ингэхдээ өргөн хэрэглэгддэг 20 гаруй хууль тогтоомжийг эмхтгэжээ. Ийнхүү иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх ажил амжилттай үргэлжилж байна гэж Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Г.Билгүүн хэлж байна.

Улсын хэмжээнд 110 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг байна. Тэдэнд зориулсан хуулийн хөтөч, гарын авлагыг цахим хэлбэрээр байршуулан иргэдэд хүргэж байна.

Хуваалцах