Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжиж ажиллахаар болжээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд дүүргийнхээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзжээ. Тэрээр Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл байгуулах

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжиж ажиллахаар болжээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжиж ажиллахаар болжээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд дүүргийнхээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзжээ. Тэрээр Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл байгуулах тухай А/891 тоот захирамжийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 32 хороо тус бүрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл байгуулах, мөн дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нарийвчилсан судалгаа гаргах гэх мэт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн олон ажлуудыг дүүргийнхээ ЗДТГ-ын дэмжиж ажиллахаа илэрхийлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ саналыг сонсож, тэдэнд ажил хөдөлмөр эрхлэх боломжийг олгох асуудлаар анхааран ажиллахаа илэрхийллээ.

12438971_849481045169229_1471155254434748698_n
12509322_849481081835892_5325114554924235362_n

Мөн Сонгинохайрхан дүүргийн зүгээс Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлд зориулан дүүргийнхээ халамжийн хэлтэст өрөө гаргаж өгсөн байна. Засаг дарга М.Чинболд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзах үеэрээ “бусдын төлөө гэсэн сэтгэлтэй хэн бүхнийг бид хэзээд дэмжин ажиллах болно” гэж хэлсэн нь эдгээр иргэнд ихээхэн урам зориг өгсөн байна.

Ц.Мөнх

Хуваалцах