Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Бүтээлч гар” үзэсгэлэн худалдаа болно

Монголын Залуучуудын Холбоо, “Хандлагаа өөрчлье-Хамтдаа хөгжье” ТББ, “Мөрөөдөл Өртөө” НҮТББ нар хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Бүтээлч гар” үзэсгэлэн худалдааг 2018 оны 1 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

МЗ
Монголын Залуучуудын Холбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Бүтээлч гар” үзэсгэлэн худалдаа болно
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Бүтээлч гар” үзэсгэлэн худалдаа болно. Зураг: МҮОНРТ

Монголын Залуучуудын Холбоо, “Хандлагаа өөрчлье-Хамтдаа хөгжье” ТББ, “Мөрөөдөл Өртөө” НҮТББ нар хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Бүтээлч гар” үзэсгэлэн худалдааг 2018 оны 1 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн худалдааны зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, тэдний урласан бүтээгдхүүнийг олон нийтэд суртчилан таниулах, худалдан борлуулах юм.

Үзэсгэлэн худалдаанд 30 гаруй иргэдийн 10-аад нэр төрлийн бүтээгдэхүүн тавигдана. Тухайлбал

  • Монгол гоёл, шанх, ээмэг, бүс, зүймэл хатгамал

  • Нэхмэл

  • Монгол цамц

  • Сувд, шүрэн урлал

  • Туузан урлал

  • Эсгий урлал

  • Хүнсний бүтээгдэхүүн

  • Гоо сайхны бүтээгдэхүүн

  • Оёдол зэрэг бүтээгдэхүүний үзэсгэлэн гарна.

Хуваалцах