Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэв

Жил бүрийн 12 дугаар сарын 3-нд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” тохиодог.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэв
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэв. Зураг: МҮОНРТ

Жил бүрийн 12 дугаар сарын 3-нд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” тохиодог. Нэгдсэн Үндэстний Байгууллага 1981 оны 12 дугаар сарын 3-ны өдрийг анх Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр болгосноос хойш дэлхий даяараа энэ өдрийг тэмдэглэсээр иржээ.

Улсын хэмжээнд 70 шахам мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг ба энэ нь нийт хүн амын 2.8 хувийг эзэлж байгаа дүн мэдээ бий. Дорнод аймгийн тухайд 4157 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг байна. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан тус аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас өнөөдөр өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөгт аймаг орон нутгийн удирдлагууд оролцож хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын талаар мэдээлэл өгч, санал солилцов. Дашрамд дурдахад, өнгөрсөн сард Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн хөтөлбөрийг Дорнод аймгийн ИТХ-аар хэлэлцэн баталж хэрэгжүүлэхээр болсон юм.

Өдөрлөгийн үеэр төрийн болон төрийн бус байгууллага, урлаг соёл, ахуйн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ үзүүллээ. Тухайлбал, Улсын бүртгэлийн газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар, Эрүүл мэндийн газар, Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Ахуйн үйлчилгээ эрхлэгчдийн холбоо зэрэг байгууллагууд үйлчилгээ үзүүлсэн байна.

Б.Отгонбавуу

Хуваалцах