Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах асуудлаар хуралдлаа

164 орны төлөөлөгч оролцож буй уг хурлаар 2030 он хүртэлх хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх явцад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах асуудлыг нэн тэргүүн авч үзэх талаар болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дундах ядуурлыг арилгах, оюуны хомсдолтой иргэдийн эрхийг хамгаалах, хөгжлийн бэрхшээл

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах асуудлаар хуралдлаа
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах асуудлаар хуралдлаа. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Нью-Йорк хотноо Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцийн оролцогч гишүүн орнуудын 9 дүгээр бага хурал боллоо. 164 орны төлөөлөгч оролцож буй уг хурлаар 2030 он хүртэлх хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх явцад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах асуудлыг нэн тэргүүн авч үзэх талаар болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дундах ядуурлыг арилгах, оюуны хомсдолтой иргэдийн эрхийг хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэдээлэл, технологийн хүртээмжийг сайжруулах асуудлаар дугуй ширээний хэлэлцүүлэг болов.

Конвенцийн хурал болон Хүний эрхийн асуудал эрхэлсэн НҮБ-ын Дээд Комиссарын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Хүний эрхийн үндэсний байгууллагуудын дэлхийн холбооноос зохион байгуулах гурван талт түншлэлийн уулзалтад Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Энэ үеэр Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа БТГ-аас НҮБ-ын Төв байранд 6 дугаар сарын 14-ний өдөр Хүний эрхийн Үндэсний байгууллагуудын холбоо, Ази, Номхон далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний байгууллагуудын форумтай, 6 дугаар сарын 15-нд НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар, Итали, Аргентин, Намиб улсын БТГ-тай хамтарсан арга хэмжээг тус тус амжилттай зохион байгууллаа.

Мөн эдгээр хурлын зэрэгцээ НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын Газар, ХЭҮБ-уудын Дэлхийн Холбооны хамтарсан түншлэлийн 6 дугаар уулзалт зохион байгуулж, ХЭҮБ-уудын чадавхийг нэмэгдүүлэхэд НҮБ-аас дэмжлэг авч, хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцэж, хамтарсан Амлалтын Протоколын төслийг Товчооны хуралд танилцуулахаар төсвийг боловсруулав.

Эх сурвалж: Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс

Хуваалцах