Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийг дэмжих сарын аян”-ыг өрнүүллээ

2018 оны хүн ам зүйн үзүүлэлтээр Монгол Улсад 105.7 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа бөгөөд үүнээс Улаанбаатар хотод 33 хувь нь амьдарч байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийг дэмжих сарын аян”-ыг өрнүүллээ
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийг дэмжих сарын аян”-ыг өрнүүллээ. Зураг: МҮОНРТ

2018 оны хүн ам зүйн үзүүлэлтээр Монгол Улсад 105.7 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа бөгөөд үүнээс Улаанбаатар хотод 33 хувь нь амьдарч байна.

НЗДТГ-аас нийслэл хотод амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих хүрээнд НИТХ-ын 2018 оны 81 дүгээр тогтоолоор “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих” нийслэлийн дэд хөтөлбөрийг батлуулж, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл”-өөс жил бүр салбар дундын оролцоог хангасан төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын А/162 дугаар тушаалын дагуу “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийг дэмжих сарын аян”-ыг арваннэгдүгээр сард амжилттай өрнүүллээ.

Тус аянаар дамжуулан дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах зорилтот ажлыг зохион байгуулсан юм.

Тухайлбал, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвөөс зохион байгуулсан “Эрт илрүүлэг–Эрүүл иргэн” сэдэвт өдөрлөгт нийт 58 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг үзлэг, шинжилгээнд хамруулан таргалалт, артерийн даралт ихсэлт, чихрийн шижин өвчний далд хэлбэртэй өвчтөнийг оношилж, эмчилгээнд хамруулсан байна.

Хуваалцах