Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийн тайланд өгсөн зөвлөмжийг танилцуулав

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийн талаарх Монгол Улсын 2 болон 3 дугаар нэгтгэсэн тайлангийн зөвлөмжийг өнөөдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудад танилцууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийн тайланд өгсөн зөвлөмжийг танилцуулав
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийн тайланд өгсөн зөвлөмжийг танилцуулав. Зураг: МҮОНРТ

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийн талаарх Монгол Улсын 2 болон 3 дугаар нэгтгэсэн тайлангийн зөвлөмжийг өнөөдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудад танилцууллаа.ТББ-уудад зөвлөмжийг танилцуулах уулзалтыг ХНХ-ын дэд сайд С.Зулпхар нээж үг хэллээ.

НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийн үзэл санаа, ойлголтын талаар “Тэгш нийгэм холбоо” ТББ-ын тэргүүн Л.Энхбуянт танилцуулга хийсэн бол Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Ц.Нямсүрэн Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн 72 зөвлөмжийг танилцуулсан юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудад зөвлөмжийг танилцуулснаар зөвлөмжийн талаарх ойлголт, хандлага нэмэгдэж, үндэсний хэмжээнд конвенцийн хэрэгжилт сайжрах юм.Эх сурвалж: ХНХЯ

Хуваалцах