Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх" салбар дундын хэлэлцүүлэг боллоо

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх” салбар дундын ээлжит уулзалтыг өнөөдөр Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, хамтран зохион байгуулж, олон улсын байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, эцэг эх, иргэдийн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх" салбар дундын хэлэлцүүлэг боллоо
"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх" салбар дундын хэлэлцүүлэг боллоо. Зураг: МҮОНРТ

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх” салбар дундын ээлжит уулзалтыг өнөөдөр Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, хамтран зохион байгуулж, олон улсын байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, эцэг эх, иргэдийн төлөөлөл оролцож байна.

Хэлэлцүүлгээр Эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, Боловсролын салбарт хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, хөдөлмөр нийгмийн хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар салбарын сайд нар мэдээлэл өглөө.

Мөн “Дохионы хэл ба хуулийн хэрэгцээ”, “Харааны бэрхшээлтэй хүүхдийн сурах бичгийн хүртээмж”, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлж буй эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамжийн чиглэлээр тулгамдсан асуудлыг хэлэлцэх юм.


Эх сурвалж: ХНХЯ

Хуваалцах