Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн цогц төв бий болно

Энэхүү хөгжлийн төв ашиглалтад орсоноор зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд төдийгүй тэдэнтэй ажилладаг багш, сурган хүмүүжүүлэгч, гэр бүлийн гишүүд, хамт олон, хамтран ажилладаг төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл ч үйлчүүлэх боломж нээлттэй байх юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн цогц төв бий болно
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн цогц төв бий болно. Зураг: МҮОНРТ

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар байгуулах Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн барилгын иж бүрэн зураг зохиох, тоног төхөөрөмж нийлүүлэх судалгааны багийн ахлагч “IPPR” олон улсын инженерийн компанийн төлөөлөгч Шен Ган нар барилгын зураг төсөл боловсруулах гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Энэхүү хөгжлийн төв ашиглалтад орсоноор зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд төдийгүй тэдэнтэй ажилладаг багш, сурган хүмүүжүүлэгч, гэр бүлийн гишүүд, хамт олон, хамтран ажилладаг төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл ч үйлчүүлэх боломж нээлттэй байх юм. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргээн засах эмчилгээ хийдэг, сурган хүмүүжүүлэгч, боловсон хүчин бэлтгэх бүх төрлийн сургалтыг тус төвд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Монгол Улсын хэмжээнд нийт 96 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаагаас 10,869 нь 0-18 насны хүүхдүүд гэнэ. Мөн нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дийлэнх нь амьжиргааны түвшинээс доогуур орлоготой амьдарч байна гэсэн тоон үзүүлэлт бий. Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв байгуулсанаар хөгжлийн бэрхшээлийн бүх хэлбэрийг эрт үед нь оношлох, илрүүлж хөгжлийн хөтөлбөрт хамруулах боломж бүрдэх юм. Ингэснээр сургуулийн өмнөх болон их дээд сургуульд суралцах, нийгмийн амьдралд жирийн иргэдтэй ижил тэгш оролцох, ажилтай орлоготой болсноор ядуурал буурна гэж үзэж байгаа аж.

Хуваалцах