Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бүжгээр өөрсдийгөө илэрхийлнэ
Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд флаш моб бүжгийн үзүүлбэр бэлтгэжээ. Багачууд “Бид тэгш эрхтэй” уриан дор өөрсдийгөө илэрхийлнэ.
Мэдээллийн алба

Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд флаш моб бүжгийн үзүүлбэр бэлтгэжээ. Багачууд “Бид тэгш эрхтэй” уриан дор өөрсдийгөө илэрхийлнэ.
Маргааш Чингисийн талбайд болох флаш мобт уран зураг, дизайны "Анима" сургууль, 29 дүгээр тусгай сургууль, Монголын Тархины Сааны Холбооны дэргэдэх "Эрчис" клуб, Сувиллын цэцэрлэг яслийн 10 дугаар цогцолбор, Сүхбаатар дүүргийн 25 дугаар сургууль, Мэргэжлийн сургалттай 55 дугаар бүрэн дунд сургууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуулиуд, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбоо, Хромсомын өөрчлөлтэй хүүхдийг дэмжих сан зэрэг газрууд оролцоно.


















