Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тусгай сургуульд бус харьяа сургуульд нь сургах боломж бүрдэнэ

“Тэгш хамруулах боловсрол” багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт өнөөдөр эхэллээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тусгай сургуульд бус харьяа сургуульд нь сургах боломж бүрдэнэ
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тусгай сургуульд бус харьяа сургуульд нь сургах боломж бүрдэнэ. Зураг: МҮОНРТ

“Тэгш хамруулах боловсрол” багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт өнөөдөр эхэллээ. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тусгай сургууль, цэцэрлэгт хамруулах шаардлагагүй, харьяа сургуульд нь суралцуулах боломж бүрдэхийг зохион байгуулагчид хэлж байна.

АНУ-ын Төрийн департаментын Боловсрол соёлын газраас зарласан төслийн уралдаанд МУБИС-ийн Багшийн сургуулийн багш шалгарч, энэхүү сургалтыг зохион байгуулах эрх авчээ. Сургалтад МУБИС-ийн 40 гаруй багш, төрийн бус байгууллага, эцэг, эхийн төлөөлөл хамрагдаж байна. Тэд хөгжлийн бэрхшээлтэй болон бусад хүүхдийг тэгш хамруулах сургах онол, арга зүйн мэдлэг мэдээлэлтэй болох юм. Энэ талаар МУБИС-ийн Багшийн сургуулийн багш, доктор Д.Одгэрэлийн ярианаас дэлгэрэнгүй сонсоно уу.

Хуваалцах