Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хөгжлийн төлөө хамтдаа” бүтээн байгуулалтын шав тавигдлаа

Аймгийн засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” мөрийн хөтөлбөр хэрэгжих шатандаа орж, бүтээн байгуулалтын ажлуудын шав тавигдаж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хөгжлийн төлөө хамтдаа” бүтээн байгуулалтын шав тавигдлаа
“Хөгжлийн төлөө хамтдаа” бүтээн байгуулалтын шав тавигдлаа. Зураг: МҮОНРТ

Дорноговь аймаг 2017 оныг “Их бүтээн байгуулалт”-ын жил болгон зарлаж, ард иргэдийнхээ өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж эхэллээ.

Аймгийн засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” мөрийн хөтөлбөр хэрэгжих шатандаа орж, бүтээн байгуулалтын ажлуудын шав тавигдаж байна.

Орон нутгийн төсвийн 400 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар зургадугаар багт Иргэдийн хөгжлийн төв, хоёрдугаар багт 76.1 сая төгрөгөөр халуун усны барилга, нэгдүгээр багт 1.4 тэрбум төгрөгөөр усан спортын сургалтын төв, мөн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын "Дорноговь хөгжлийн сан"-ийн хөрөнгө оруулалтаар зургадугаар багт хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад, эмэгтэйчүүдийн хөгжлийн төв, ЗДТГ-ын захиалгаар нутгийн зөвлөлийн санхүүжилтээр “Мандахнаран” хоёрдугаар хорооллын 260 айлын орон сууцны барилга, Замын-Үүд суманд 240 айлын орон сууц, ӨМӨЗО-ны Дархан муумянган холбоот хошууны 570 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгт хүрээлэн, Бугат хотын хөрөнгө оруулалтаар “4D” кино театр, Эрээн хотын хөрөнгө оруулалтаар “Алтанговь” худалдааны төвийн урд талбайн тохижилт зэрэг олон арван бүтээн байгуулалтын ажлын шав тавигдлаа.

Эдгээр бүтээн байгуулалтын ажил 2017-2018 оны хугацаанд хийгдэж, ашиглалтад орно гэдгийг холбогдох албаныхан хэлж байна.

Энэ үеэр нийгмийн халамж шаардлагатай 10 гэр бүлд өргөө цагаан гэр гардуулан өгөв.

Хуваалцах