Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Хөгжлийн түүчээ" аян өрнөж байна

Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллын талаарх төрийн бодлогын хэрэгжилтийг сайжруулна”

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Хөгжлийн түүчээ" аян өрнөж байна
"Хөгжлийн түүчээ" аян өрнөж байна. Зураг: МҮОНРТ

Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллын талаарх төрийн бодлогын хэрэгжилтийг сайжруулна” гэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 03 дугаар сараас 4 дүгээр сарыг дуустал бүх ЕБС-иудад “Хөгжлийн түүчээ” аян зохион байгуулж байна. Аяны хүрээнд:1: Хяналт шинжилгээ, үнэлгээ, мэргэжил арга зүйн зөвлөмж:-Боловсролын салбар дахь Хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтэд үнэлгээ хийх, хүүхдийн эрхийн зөрчлийн талаар судалгаа авах, дүгнэх-Хүүхэд хөгжүүлэх дугуйлан секц, клубын үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ хийж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх.-Сэтгэл зүйч ажиллах-Гэр бүл, хүүхэд хамгааллын асуудлаар зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, мэргэжил арга зүйгээр хангах.-Өргөдөл гомдол, санал хүсэлт хүлээн авах2: Сургалт сурталчилгаа:-Хүүхдийн эрх, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, Зөрчлийн тухай хуулийн танилцуулга мэдээлэл-“Хүүхдийн оролцоо” ХОБ-ын уулзалт ярилцлага-“Танихгүй цахим найзаа сайн таниарай” сургалт зохион байгуулах-“Үе тэнгийнхний дарамт, дээрэлхэлтээс өөрийгөө хамгаалаарай”, “Өсвөр насныханд зориулсан аюулгүйн дүрэм” сэдэвт сургалт-Хэрэглэгчийн үнэлгээ авах-6 төрлийн гарын авлага, материал хэвлэн түгээх-Үйл ажиллагааны дүгнэлт, зөвлөмжийг танилцуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Хуваалцах