Хөгжлийн замаа сонгох санал асуулга өнөөдөр дуусна
Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын 2015-2016 оны хөгжлийн замаа хамтдаа сонгоё” санал асуулгыг үүрэн харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч компаниудын мессежээр дамжуулан авч байна.
Мэдээллийн алба

Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын 2015-2016 оны хөгжлийн замаа хамтдаа сонгоё” санал асуулгыг үүрэн харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч компаниудын мессежээр дамжуулан авч байна. 2015 оны хоёрдугаар сарын 3-ний 08:40 цагийн байдлаар 3.306.145 иргэн рүү санал асуулгын мессеж илгээснээс 265.529 иргэн саналаа ирүүлжээ.
Санал асуулгын мессеж 2015 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн иргэдэд хэсэгчлэн очиж байгаа. Мессеж очихоос урьдчилж саналаа илгээсэн иргэдийн санал хүчинтэй бөгөөд санал асуулгын мессеж очиход дахин санал өгвөл "Таны илгээсэн саналыг хүлээн авлаа" гэж хариу ирэх боловч эхний өгсөн санал хүчинтэй хэвээр үлдэнэ.
Санал асуулга өнөөдөр буюу 2015 оны хоёрдугаар сарын 3-ны 22:00 цагт дуусна. Санал асуулгатай холбоотой мэдээллийг http://itpta.gov.mn, http://zasag.mn вэбсайтуудаас авах боломжтой. Санал асуулгад идэвхтэй оролцохыг уриалж байна.



















