Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүй долоон худаг руу 1000 төгрөгөөр зорчино

Төмөр замын автобус нь ирэх сарын 10, 11, 12, 13-ны өдрүүдэд "Дүнжингарав" худалдааны төв, Дунд голын зогсоолоос ”RAILBUS” Хүй 7 худаг руу зорчих бол Давааны өртөөний төмөр замын буудлаас Морь барианы газар хүртэл том оврын таван автобус наадамчин олонд “үнэ төлбөргүй” үйлчилнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүй долоон худаг руу 1000 төгрөгөөр зорчино
Хүй долоон худаг руу 1000 төгрөгөөр зорчино. Зураг: МҮОНРТ

Энэ жилийн баяр наадмаас эхлэн анх удаа "Railbus" буюу төмөр замын автобус Хүй долоон худаг руу тээвэрлэлт хийхээр болсон юм. Төмөр замын автобус нь ирэх сарын 10, 11, 12, 13-ны өдрүүдэд "Дүнжингарав" худалдааны төв, Дунд голын зогсоолоос ”RAILBUS” Хүй 7 худаг руу зорчих бол Давааны өртөөний төмөр замын буудлаас Морь барианы газар хүртэл том оврын таван автобус наадамчин олонд “үнэ төлбөргүй” үйлчилнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр, наадмын үеэр хурдан морь барианы "Хүй долоон худаг" хүрч үйлчлэх автобусаар зорчих жишиг үнэ

№ Чиглэлийн нэр Тээврийн хэрэгслийн төрөл Зорчих үнэ /төгрөг/ том хүн хүүхэд 1 Хүй долоон худаг-Офицерүүдийн ордон Бага багтаамжийн автобус 1000 300 2 Хүй долоон худаг-7 буудал Бага багтаамжийн автобус 1000 300 3 Хүй долоон худаг-III, IV хорооллын эцэс Бага багтаамжийн автобус 700 300 4 Хүй долоон худаг-5 шар Бага багтаамжийн автобус 700 300 5 Хүй долоон худаг-Ханын материалын комбинат Бага багтаамжийн автобус 700 300 6 Хүй долоон худаг-Төв цэнгэлдэх Их багтаамжийн автобус 800 300 7 Хүй долоон худаг-Давааны өртөө Их багтаамжийн автобус Үнэ төлбөргүй

Хуваалцах