Хүйсний ивэрхийн мэс заслын 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө
ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор хүйсний ивэрхийн мэс заслыг 375 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 15 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.
Мэдээллийн алба

Хүйсний ивэрхийн мэс заслын 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө.

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор хүйсний ивэрхийн мэс заслыг 375 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 15 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.Энэхүү тусламж, үйлчилгээг төр хариуцах буюу хүүхдээ 2 нас хүртэл харж буй эцэг, эх, 0-18 насны хүүхэд, хугацаат цэргийн алба хаагч, Тэтгэвэрээс өөр мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай иргэн болон ял эдэлж буй ялтан хамтын төлбөр төлөхгүй ЭМД-ын сангийн 100 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.Энэ оны эхний 4 сарын байдлаар дээрх оношоор хэвтэн эмчлүүлсэн 33 иргэнд ЭМД-ын сангаас нийт 12.1 сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна.ЭМДҮЗ-ийн 2022 оны 01,02-р тогтоолhttps://online.fliphtml5.com/scory/iaqv/...Дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-ууд https://emd.gov.mn/news/207


















