Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүйтний эрч чангарна

Урьд шөнө Сүхбаатар, Сэлэнгэ аймгийн зарим сумдад бага зэргийн цас орсон байна. Өнөөдөр баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүйтний эрч чангарна
Хүйтний эрч чангарна. Зураг: МҮОНРТ

Урьд шөнө Сүхбаатар, Сэлэнгэ аймгийн зарим сумдад бага зэргийн цас орсон байна. Өнөөдөр баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна.

Харин маргааш буюу 20-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа бүх нутгаар хүйтний эрч эрс чангарна. Маргааш Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр өдөртөө 35-40 хэм, шөнөдөө 46-51 хэм, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр өдөртөө 30-35 хэм, шөнөдөө 42-47 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар өдөртөө 25-30 хэм, шөнөдөө 34-39 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр өдөртөө 12-17 хэм, шөнөдөө 23-28 хэм, бусад нутгаар өдөртөө 16-21 хэм, шөнөдөө 27-32 хэм хүйтэн байна.

Эрс чангарах хүйтний эрчийн талаар Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга, доктор Л.Оюунжаргалын ярианд анхаарлаа хандуулъя.

Хуваалцах