Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүйтний улирлын хувцсанд шилжлээ

ОБЕГ-ын даргын тушаалаар Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэн, нийслэлийн хүрээний Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын алба хаагчдыг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс хүйтний улирлын хувцсанд шилжүүлэхээр болсон.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Хүйтний улирлын хувцсанд шилжлээ. Зураг: МҮОНРТ

ОБЕГ-ын даргын тушаалаар Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэн, нийслэлийн хүрээний Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын алба хаагчдыг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс хүйтний улирлын хувцсанд шилжүүлэхээр болсон.



Хүйтний улирлын хувцсанд шилжихтэй холбогдуулан ОБЕГ, ГСХ болон нийслэлийн хүрээний Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын алба хаагчдын хувцасны үзлэгийг явууллаа.



Тус үзлэг нь алба хаагчдын дүрэмт хувцасны жигдрэлт, цэрэгжилт, бэлэн байдлыг хангуулах зорилготой юм.

Харин орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын хувьд 2017 оны 10 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд бүс нутгийн онцлогт тохируулан хүйтний улирлын хувцсанд шилжүүлж, хувцасны үзлэгийг зохион байгуулахыг Бүсийн төвийн дарга нарт үүрэг болгосон юм.



Түүнчлэн өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэн, нийслэлийн хүрээний Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын алба хаагчид цэргийн тангараг давтах ажиллагааг зохион байгууллаа.



ОБЕГ-ын даргын тушаалаар цэргийн тангараг давтах, Төрийн дуулал дуулах хүндэтгэлийн ажиллагааг албаны хэмжээнд сар бүр зохион байгуулдаг уламжлалтай юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах