"Хужир гаргаж, нөөцлөх" нийтийг хамарсан ажил зохион байгууллаа
Төв аймгийн Засаг даргын 2017.11.30-ны өдрийн 01\1912 тоот албан бичгийн дагуу 2017.11.30 ны өдрийн сумын засаг даргын зөвлөлийн хурлын шийдвэр, сумын Засаг даргын 2017.11.30-ны өдрийн
Мэдээллийн алба

Төв аймгийн Засаг даргын 2017.11.30-ны өдрийн 01\1912 тоот албан бичгийн дагуу 2017.11.30 ны өдрийн сумын засаг даргын зөвлөлийн хурлын шийдвэр, сумын Засаг даргын 2017.11.30-ны өдрийн А\254 тоот захирамжийн дагуу отор нүүдлийг дэмжих арга хэмжээний хүрээнд Баянтөхөмийн нуураас "Хужир гаргаж, нөөцлөх" нийтийг хамарсан ажлыг 12 дугаар сарын 1-14 хүртлэх хугацаанд зохион байгуулсан байна.

Энэ ажилд Хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй ажил хайгч, малчин 13 иргэнийг дайчлан ажлын 10 хоногийн хугацаанд нэг хүний 100 шуудай нийт 1300 шуудай хужрыг гаргуулан нөөцөлжээ.
Нөөцөлсөн 1300 шуудай хужрыг ЗДТГ-аас оторт явсан малчин өрхөд хуваарилах арга хэмжээг зохион байгуулж эхлээд байгаа аж.


















