Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хөх далан хальс” жимсгэний судалгаа, инновацийг мод үржүүлгийн мэргэжилтнүүдэд танилцуулж байна

“Хөх далан хальс” жимсгэний судалгаа инновацийг судлаачид мод үржүүлгийн мэргэжилтнүүдэд танилцуулж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хөх далан хальс” жимсгэний судалгаа, инновацийг мод үржүүлгийн мэргэжилтнүүдэд танилцуулж байна
“Хөх далан хальс” жимсгэний судалгаа, инновацийг мод үржүүлгийн мэргэжилтнүүдэд танилцуулж байна. Зураг: МҮОНРТ

“Хөх далан хальс” жимсгэний судалгаа инновацийг судлаачид мод үржүүлгийн мэргэжилтнүүдэд танилцуулж байна.

“Монголын мод үржүүлгийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоо” өвлийн улиралд салбарынхнаа чадавхжуулах зорилгоор “Модлог” нэрийн дор цуврал сургалт хийж байна.

Үүний нэг нь “хөх далан хальс” жимсгэнийг хэрхэн яаж тарьж ургуулах, ямар үржил шимтэй ургамал байдаг талаарх танилцуулга юм. Энэ жимсгэнэ нь эмчилгээний шимтэй, эрүүл мэндэд сайн нөлөөтэй.

Үүнийг хэрхэн яаж тарьмалжуулах талаар мод үржүүлгийн байгууллагууд сурч авснаар Монголд нутагшуулж, тарьж ургуулах нөхцөл бүрдэнэ гэж “Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоо” ТББ-ын тэргүүн н.Бямбасүрэн ярьж байна.

Mongolian National Radio · “Хөх далан хальс” жимсгэний судалгаа, инновацийг мод үржүүлгийн мэргэжилтнүүдэд танилцуулж байна

Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн эрдэмтдийн гаргасан хөх далан хальс жимсгэний судалгаа нь олон улсад өндөр үнэлгээ авдаг.

Уг жимсгэний судалгаа, түүнийг хэрхэн тарьж ургуулах тухай доктор н.Атарсайхан мод үржүүлгийн мэргэжилтнүүдэд сургалт орж байна.

Хуваалцах