Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Хөхтөн амьтан, хоёр нутагтан, хэвлээр явагчдын 60 хувь нь “устжээ”

Дэлхийн байгаль хамгаалах сангийн энэ оны Амьд ертөнцийн тайлан (Living planet report-2018) олонд ил болсон. Эл тайланд дурдсанаар загас, шувуу, хөхтөн амьтан, хоёр нутагтан, хэвлээр явагчдын тоо толгой сүүлийн 50 жилд буюу 1970-2014 оны хооронд дунджаар 60 хувиар буурчээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөхтөн амьтан, хоёр нутагтан, хэвлээр явагчдын 60 хувь нь “устжээ”
Хөхтөн амьтан, хоёр нутагтан, хэвлээр явагчдын 60 хувь нь “устжээ”. Зураг: МҮОНРТ

Дэлхийн байгаль хамгаалах сангийн энэ оны Амьд ертөнцийн тайлан (Living planet report-2018) олонд ил болсон. Эл тайланд дурдсанаар загас, шувуу, хөхтөн амьтан, хоёр нутагтан, хэвлээр явагчдын тоо толгой сүүлийн 50 жилд буюу 1970-2014 оны хооронд дунджаар 60 хувиар буурчээ.

Энэ нь голчлон ургамлын хэт ашиглалт (бэлчээрлэлт, түүх), хууль бус агнуур, эрчимжүүлсэн газар тариалан, амьдрах орчны хомсдлоос үүдэлтэй аж. Мөн тайланд тэмдэглэснээр халуун орны ширэнгэн ой, гол, нуур, ус намгархаг газар хамгийн ихээр доройтсон байна.

Хуваалцах