Хөхүүл болон жирэмсэн ээжүүд гентамицан тариаг хэрэглэж болохгүй
П.Батхуяг “Ээжүүд жирэмсэн үедээ “гентамицин” тариаг их хэрэглэх нь хүүхэд төрөлхийн дүлий, хэлгүй төрөхөд нөлөөлдөг” гээд ямар эм, тариа хөхүүл болоод жирэмсэн ээжүүдэд сөрөг нөлөөлөлтэй байдаг талаар ярьсан юм.
Мэдээллийн алба

Жирэмсэн болон хөхүүл ээжүүдэд хэрэглэж болохгүй эм тариа гэж байдаг. Үүнийг зарим эхчүүд болон эмч, эмнэлгийн ажилчид ч сайн мэддэггүй гэж багш судлаачид шүүмжилж байна. Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн Эм судлалын тэнхимийн эрхлэгч, доктор П.Батхуяг “Ээжүүд жирэмсэн үедээ “гентамицин” тариаг их хэрэглэх нь хүүхэд төрөлхийн дүлий, хэлгүй төрөхөд нөлөөлдөг” гээд ямар эм, тариа хөхүүл болоод жирэмсэн ээжүүдэд сөрөг нөлөөлөлтэй байдаг талаар ярьсан юм. Энэ талаарх мэдээллийг манай сэтгүүлч С.Нарансолонго бэлтгэн хүргэж байна. Илүү дэлгэрэнгүйг маргааш өглөө 09:00 цагийн мэдээллийн хөтөлбөрөөр хүргэх болно.


















