“Хул морьт”-ын хайгуулын төсөл гурван жилээр сунгагдлаа
"Voyager Resources" компани Монгол дахь "Хул морьт" төслийнхөө талбай дахь хайгуул хийх эрхээ нь гурван жилээр сунгасан тухай Рroactiveinvestors.соm цахим хуудаснаа мэдээлжээ.
Мэдээллийн алба

"Voyager Resources" компани Монгол дахь "Хул морьт" төслийнхөө талбай дахь хайгуул хийх эрхээ нь гурван жилээр сунгасан тухай Рroactiveinvestors.соm цахим хуудаснаа мэдээлжээ.
Тус компани Баянхонгор аймагт байрлалтай "Хул морьт" төслийн талбайд өндөр агууламж бүхий зэсийн нөөц бий хэмээн тооцооолж, хайгуулын ажлаа сунгах хүсэлтээ гаргасан байна.
Өөрөөр хэлбэл тус компани 2016 оны дөрөвдүгээр сарын 26 хүртэл хайгуулын ажлаа үргэлжлүүлэхээр болсон бөгөөд дээрх төсөл нь гурван лиценз бүхий талбайг хамардаг аж.
Ийнхүү хайгуулын эрхээ сунгуулсан "Voyager Resources"-ийнхан илүү гүнд өрөмдлөг явуулахаар төлөвлөсөн тухайгаа мөн мэдэгдсэн байна.


















