Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөлбөмбөгийн 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг 21 аймгийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн Увс аймгийн төв Улаангомд өчигдөр эхэллээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөлбөмбөгийн 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэллээ
Хөлбөмбөгийн 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэллээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг 21 аймгийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн Увс аймгийн төв Улаангомд өчигдөр эхэллээ.

Нийт есөн баг өрсөлдөж буй тус тэмцээний нэгдүгээр шатны дөрвөн тоглолт өчигдөр болж Өмнөговь, Говь-Алтай, Сэлэнгэ, Баян-Өлгий аймгийн шигшээ баг өрсөлдөгчдөө буулган авав.

Тэмцээний салхийг хагалж тоглосон Өмнөговь аймгийн баг өрсөлдөгч Архангайн багийг 9:0-ээр илүүрхсэн бол хоёр дахь тоглолтод Говь-Алтай аймгийн хөлбөмбөгчид 8:1-ээр хожлоо.

Энэ өдрийн хамгийн өрсөлдөөнтэй тоглолт Сэлэнгэ, Төв аймгийн хөлбөмбөгчдийн хооронд болж Сэлэнгэ аймгийн баг 2020 онд хүрэл медалийн төлөөх тоглолтод хожигдсон хариугаа авч 2:1-ээр хожив.

Харин сүүлийн тоглолт Баян-Өлгий болон Завхан аймгийн багийн хооронд болж Баян-Өлгий аймгийн баг 9:0-ээр өрсөлдөгчөө буулгаж авлаа.

Хуваалцах