Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүлэмжийн хэрэглээг нэмбэл бүх төрлийн жимс жимсгэнэ тариалж болно

Энэ жил жимс жимсгэний салбарынханд 30 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор болсон.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүлэмжийн хэрэглээг нэмбэл бүх төрлийн жимс жимсгэнэ тариалж болно
Хүлэмжийн хэрэглээг нэмбэл бүх төрлийн жимс жимсгэнэ тариалж болно. Зураг: МҮОНРТ

Хүлэмжийн хэрэглээг нэмбэл бүх төрлийн жимс жимсгэнэ тариалж болно.

Энэ жил жимс жимсгэний салбарынханд 30 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. Ингэснээр тус салбарын 500 гаруй аж ахуйн нэгж болон хувиараа жимс жимсгэнэ тариалагчдад ихээхэн дэмжлэг болох юм.

Эрс тэрс уур амьсгалтай манай оронд өвлийн хүлэмжийг их ашиглавал бүх төрлийн жимс жимсгэнэ тариалж болно гэж “Поливит” компанийн зөвлөх, Гавьяат механикжуулагч н.Балган хэлж байна.

Mongolian National Radio · Хүлэмжийн хэрэглээг нэмбэл бүх төрлийн жимс жимсгэнэ тариалж болно

Ил тариалах аргад хамгийн их тохирч байгаа нь чацаргана жимс. Тиймдээ ч нийт жимс жимсгэний 88 хувийг эзэлж байна.

Харин бусад төрлийн жимс жимсгэний хувьд цаг уурын онцлогт тохирсон, хүлэмж нэхдэггүй сортыг бий болгож, суулгацыг бэлтгэснээр ихээр тариалж болохыг хэллээ.

Хуваалцах